ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ: 

ТЗ-ийн дугаар:
MV-016962
Нэр:
Үүд
Төрөл:
Ашиглалтын тусгай зөвшөөрөл
Статус:
Хүчин төгөлдөр
Эзэмшигч:
Дорнын хүдэр
Талбай /га/:
544.54

СОЛБИЦОЛ:

##УртрагӨргөрөг
1 1 114° 47' 10'' 47° 19' 40''
1 2 114° 45' 10'' 47° 19' 40''
1 3 114° 45' 10'' 47° 20' 50''
1 4 114° 47' 10'' 47° 20' 50''

БИДНИЙ ТУХАЙ

“Дорнын Хүдэр” ХХК нь 2007 онд анх байгуулагдсанаас хойш ашигт малтмалын хайгуул,  олборлолт, хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж  байгаа, уул уурхай, металлургын чиглэлээр мэргэшсэн удирдлагын баг бүхий, өндөр мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтан ажиллагсадтай дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай компани юм.

Гишүүдийн тоо: 2

ОДОО ЯВУУЛЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

    -Геологи хайгуулын өрөмдлөг. 

   - Дорнод аймаг Булган, Матад сумдын нутагт орших Үүдийн төмрийн ордын Ил Уурхай, Уулын баяжуулах үйлдвэрийн төсөл.

Төслийн хүчин чадал : Жилд 200000 тн

2018оны  3-р улиралд ашиглалтанд оруулна.

 -Дорнод аймаг Чойбалсан хот

“Дорнод Ган” төсөл

Төслийн хүчин чадал : Жилд 50000 тн

- Ширэм боловсруулах

- Ган боловсруулах

- Ган цувих - Ган бөмбөлөг, барилгын арматур үйлдвэрлэх төслүүдийн урьдчилсан ТЭЗҮ, бусад бичиг баримтуудыг боловсруулаад байна.

Товч түүх, туршлага:

-Алтны шороон орд (Бороогийн орд, Өвөрхангайн Уянга, Хэнтийн Норовлингийн  алтны шороон ордуудад оператор компаниар ажиллаж байсан. /2000-2010 он/)

-Төмрийн ордын ашиглалт (Сүхбаатар аймгийн Эрвэй Хошууны ордод хайгуулын ажлаас ордыг ашиглах хүртэлх бүх үйл ажиллагааг харуцаж байсан ба олборлолтын үйл ажиллагааг хамтарч явуулж байсан, хувьцаа эзэмшиж байсан. /2006-2010 он/)

-Хайгуулын өрөмдлөг (Дорнод аймгиийн -Үүдийн төмрийн орд (2011, 2013 он), “Алтайн Хүдэр” ХХК-ийн захиалгаарУвс аймгийн Хяргас, Цагаанхайрхан сумдад төмөр, зэсийн ордуудад 2011 он , Сүхбаатар аймгийн Уулбаян суманд жоншны ордод 2012 он, Говьсүмбэр аймгийн Чойрт зэсийн ордод 2012 онд хайгуул өрөмдлөг хийсэн. Нийт 30000т.метрийн өрөмдлөгийн ажлыг хийгээд байна.

-Төмрийн ордын ашиглалт (Дорнод аймгийн Матад, Булган сумдын нутаг дахь Үүдийн ордод хайгуулын ажлаас ордыг ашиглах хүртэлх бүх үйл ажиллагааг хариуцаж байсан /2011-2013 он/ одоог хүртэл

ҮЙЛЧИЛГЭЭ

Манай компани нь одоогийн байдлаар  хайгуулын бүхий л шатны ажлыг  хайгуулын дээжтэй өрөмдлөг, хийн урвуу угаалгат өрөмдлөг (RC) –ийн ажлыг БНСУлсад үйлдвэрлэсэн YJ900 өрмийн төхөөрөмжөөр чадварлаг багаар, мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байна.

            Мөн өрмийн дагалдах үйлчилгээ болох дээжийн зүсэлт, дээжийн хайрцагыг захиалгчын хүсэлд нийцүүлэн хийж гүйцэтгэж байна

Сүхбаатар аймаг Уулбаян сум. 2012 он

ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ

Манай компани нь ажиллагсадын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагад нэн тэргүүний чухал ач холбогдол өгч Монгол улсын хууль тогтоомж, стандарт болон Олон улсын стандартуудыг өөрсдийн үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэн, мөрдөж ажиллаж байна.

Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны шаардлагыг бүхий л албан тушаалтан хариуцлагтайгаар ухамсарлахын зэрэгцээ Үйлчлүүлэгч байгууллагын аюулгүй ажиллагааны бодлого, журам, хүсэл сонирхолд нийцүүлэн ажиллана.

Үүдийн ордод өрмийн ангийн кемп. 2011 он.

Увс аймгийн Хяргас сум Зэс порфирын орд 2011

Үүдийн Төмрийн орд өрмийн бригад 2010он

"Дорнын хүдэр" ХХК нь 100% Монгол залуусын хүч хөдөлмөрөөр байгуулагдсан үндэсний компани юм. Манай компани нь өрөмдлөгийн салбарт 5-15 жил ажилласан мэргэжлийн ажилтан хамт олныг бүрдүүлсэнээр ӨРМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ жилийн 4 улиралд газар орон байгаль цаг уурын ямарч нөхцөлд мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж байна.

Бидний зорилго:

^   Эх орны баялагийг нээн илрүүлэх

^   Шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх

^   Харилцагчидын үйлчилгээг өндөр түвшинд хүргэх

^   Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг өндөр түвшинд байлгаж ажилчдын эрүүл ахуй, ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх

^   Эх орноо хайрлан хамгаалж, нөхөн сэргээлтийг технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэх

Өрөмдлөгийн үйлчилгээ:

Бид хайгуул өрөмдлөгийн үндсэн хэлбэр болох, NQ, НQ, голчоор гулуузан дээжтэй ба дээжгүй өрөмдлөгийг хийдэг ба POWER 900 YJ өрмийн машинаар геологи хайгуулын өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Усны тээвэр болон өрмийн үйлчилгээнд Монгол орны байгаль цаг уур болон бартаа сааданд тохирсон ОХУ-ын автомашиныг ашиглаж байна.

Бидний давуу тал:

  • Өрөмдлөгийн салбарын мэргэшсэн боловсон хүчин
  • Хамгийн сүүлийн үеийн өрөмдлөгийн тоног төхөөрөмж
  • Ажлын өндөр бүтээмж, хурд, чанар 

АЖИЛЧДЫН ТАНИЛЦУУЛГА, ТУРШЛАГА

а/а

Албан тушаал

тоо

1

Хээрийн ангийн дарга

1

3

Өрмийн инженер

                     2

4

ХАБЭА - н инженер

1

5

Кемп менежер

1

6

Автын механикч

1

7

Өрмийн мастер

6

8

Өрмийн туслах

12

9

Усны жолооч

4

10

Түлшний жолооч

1

11

Үйлчилгээний жолооч

1

12

Нярав

1

13

Кемпийн туслах

1

14

Ахлах тогооч

1

15

Туслах тогооч

1

16

Угаагч

1

17

үйлчлэгч

1

 
ХАЙГУУЛЫН ӨРӨМДЛӨГИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХЭЭРИЙН БАГ 

- Байгал цаг уурын ямар нөхцөлд ажиллах чадвар

 -  Дээж авалтын өндөр хувь

-Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа

Манай компани нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ажиллагсадын эрүүл мэнд аюулгүй ажиллагааг хангахад онцгой анхаарч, тэдний эрүүл мэнд, тав тухтай, таатай орчинд амьдрах, амрах нөхцлийг бүрдүүлэхийг чухалчилж ажилладаг. Мөн ажилчид улирал бүрийн онцлогттохирсон хөдөлмөр хамгааллын хувцас болон анхан шатны тусламж үзүүлэх багаж хэрэгсэлээр бүрэн хангагдсан бөгөөд өрмийн болон автомашин механизмийн эвдрэл гэмтэл, бүрэн бүтэн байдлыг нарийвчлан хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх механик инженерүүдийг ажиллуулдаг.

Ажилчдын тав тух:

Манай ажилчид хээрийн ангидаа амьдрах тав тухтай орчин бүрдсэн тусгайлан тоноглогдсон контейнерт ба монгол гэрт байрлаж ажиллана.

ӨРМИЙН МАШИНЫ ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД