ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

ТЗ-ийн дугаар:
MV-016715
Нэр:
Баянгол, Зүүн жалга-1
Төрөл:
Ашиглалтын тусгай зөвшөөрөл
Статус:
Хүчин төгөлдөр
Эзэмшигч:
Дун-Эрдэнэ
Талбай /га/:
52.77

СОЛБИЦОЛ:

##УртрагӨргөрөг
1 1 113° 11' 2.01'' 49° 31' 32.99''
1 2 113° 10' 37.02'' 49° 31' 32.99''
1 3 113° 10' 37.02'' 49° 32' 6.98''
1 4 113° 11' 2.01'' 49° 32' 6.98''

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

ТЗ-ийн дугаар:
MV-007511
Нэр:
Гүн-Өндөр булаг
Төрөл:
Ашиглалтын тусгай зөвшөөрөл
Статус:
Хүчин төгөлдөр
Эзэмшигч:
Дун-Эрдэнэ
Талбай /га/:
63.98

СОЛБИЦОЛ:

##УртрагӨргөрөг
1 1 113° 22' 14.1'' 49° 28' 31.97''
1 2 113° 21' 53.11'' 49° 28' 31.97''
1 3 113° 21' 53.11'' 49° 29' 20.97''
1 4 113° 22' 14.1'' 49° 29' 20.97''

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

 

ТЗ-ийн дугаар:
MV-005639
Нэр:
Өвөлжөөт
Төрөл:
Ашиглалтын тусгай зөвшөөрөл
Статус:
Хүчин төгөлдөр
Эзэмшигч:
Дун-Эрдэнэ
Талбай /га/:
397.65

СОЛБИЦОЛ:

##УртрагӨргөрөг
1 1 113° 15' 2.03'' 49° 32' 57''
1 2 113° 15' 2.03'' 49° 32' 39.99''
1 3 113° 15' 37.02'' 49° 32' 39.99''
1 4 113° 15' 37.02'' 49° 32' 16.99''
1 5 113° 16' 2.02'' 49° 32' 16.99''
1 6 113° 16' 2.02'' 49° 31' 43.99''
1 7 113° 15' 12.02'' 49° 31' 42''
1 8 113° 15' 9.01'' 49° 31' 57''
1 9 113° 14' 49.02'' 49° 31' 58.99''
1 10 113° 14' 50.02'' 49° 32' 16.99''
1 11 113° 13' 32.02'' 49° 32' 20.99''
1 12 113° 13' 32.02'' 49° 32' 57''

Геолги - Уул уурхайн “Дун-Эрдэнэ “ ХХК-ийн танилцуулга.

Монгол улсын Геологи-Уул уурхайн үйлдвэрлэлийн яамны /хуучин нэрээр/ Сайдын коллегийн 1987 оны өргөтгөсөн хурлаар Дорнод  Монголын районд үнэт металл алтны үндсэн болон шороон ордын илрэл бүхий талбайд геологи хайгуулын эрэл, эрэл-үнэлгээ урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлыг үе шаттай явуулж нөөц тогтоогдсон орд газарт алт олборлох үйлдвэрлэл, уурхай байгуулан ажиллуулах анхны түүхэн шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 1988 онд Дорнод аймгийн Геологийн экспедицийг түшиглэн Баяндун сумын нутагт Улзийн 3-р ангийн үндсэн бүрэлдэхүүнийг Дарханы ГХЭийн Бүхлэй, Заамар 3-р ангиас бүрдүүлж, ГХА-ын үндсэн хэсэг болох тоног төхөөрөмж, аж ахуйн хангамж бусад материаллаг баазаар бэхжүүлж зохион байгуулсан. Яамны сайдын тушаалаар тэр үеийн ПДС-ийн төгсөх күрсийн оюутан Л. Лхагвасүрэнг анхны ангийн даргаар томилуулан ажиллуулсан юм. Манай хамт олон 1975-1987 онуудад Дархан, Сэлэнгийн Ерөө сумын нутагт Өлөнт, Цамхаг, Харганат, Могойт, Сумт, Төв аймгийн Заамар сумын нутагт Хайлааст, Баянгол, тосон, Ар наймган, Туулын хөндий зэрэг алтны шороог ордын бүлэгчилсэн хайгуулын үр дүнгээр 40 гаруй тонн нөөцийг үйлвэрлэлийн зэргээр тогтоосон.  Манай хамт олон сүүлийн 35 жилийн хугацаанд Төв, Сэлэнгэ, Дархан, Хэнтий, Дорнод аймгуудын нутагт алтны шороон ордын эрэл, эрэл-үнэлгээ урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын судлалгааг геологийн арга аргачлалаар цохилтот болон том голчийн өрөмдлөгийн техник технологийг нэвтрүүлэн ажиллаж нийт 32 орд газарт 120 мян.тууш метрийн өрөмдлөгийн ажлыг геологийн судалгаагаар гүйцэтгэж 52 тонн алтны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тогтоож Монгол Улсын Эрдэнсийн санд хүлээлгэн өгсөн байна.

Дун-Эрдэнэ ХХК нь өөрийн хүч хөрөнгөөр Цагаанчулуутын төвд улаан булан, контор, механик, цех, ажидчдын тохилог орон сууц зэрэг өөрийн үндсэн материаллаг баазтай болсон.

Ерөнхий захирал  Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан: Лүүрэв овогтой Лхагвасүрэн 1955 оны 4-р сарын 19-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн.  1963 онд аймгийн 10 жилийн I-р дунд сургуульд суралцан төгсч улмаар 1971 онд Дархан хотын Политехникумыг “Геологийн өрөмдлөгийн техникч” мэргэжлээр дүүргэсэн. 1975 оноос Дархан хотын Геологийн экспедицийн Бэрлэгийн 1-р ангид хуваарилагдаж өрмийн мастер, 1978 оноос мөн экспедицийн Бүхлэй ангид өрмийн ахлах мастер, 1981 оноос ангийн даргаар томилогдон ажилласан бөгөөд 1981-1983 онд мөн экспедицийн харъяа Төв аймгийн Заамарын 3-р ангийн даргаар дэвшин ажиллаж байгаад 1983 онд ПДС-д элсэн суралцаж 1988 онд “Ашигт малтмалын хайгуулын өрөмдлөгийн технологийн инженер” мэргэжлээр онцсайн дүнтэй төгссөн болно. 1988-1992 онд Дорнод аймгийн Геологийн экспедицийн харъяа Улзын 3-р ангийн даргаар, 1992 оннос одоог хүртэл мөн аймгийн Баяндун сумын “Дун-Эрдэнэ” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа.

2008 оноос Дорнод аймгийн Баяндун сумын ИХТ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. 2008 оноос ШУТИС-ын докторант Л.Лхагвасүрэнгийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндөр үнэлж 1991 онд  салбарын Тэргүүний Геологич цол тэмдэгээр, 1999 онд Алтан гадас одонгоор 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар “Аж Үйлдвэрийн гавъяат ажилтан” цолоор тус тус шагнагдаж байсан.

Гүйцэтгэх захирал: Лхагвасүрэн овогтой Чинбаатар нь 1978 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1996 онд Дорнод аймгийн 10 жилийн 1-р сургуулийг төгсч 1997 онд Шинжээч -21 Дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр мөн Удирдлагын академи Бизнесийн удирдлагын сургуулийг 2006 онд “бизнесийн удирдлагын менежер” мэргэжлээр төгссөн. 2001 оноос Дун-Эрдэнэ ХХК-д  гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

Ерөнхий инженер: Лхагвасүрэн овогтой Батбаатар нь 1980 оны 9-р сарын 15-нд Дархан хотод төрсөн. 1998 онд Дорнод аймгийн 10 жилийн 1-р сургуулийг төгсч 1998-2003 онд ШУТИС-н МУИСургуулийг “автийн инженер” мэргэжлээр төгссөн. 2003 оноос Дун-Эрдэнэ ХХК-д  уурхайн инженер, өрөмдлөгийн багийн ахлахаар ажиллаж байна.

Нягтлан бодогч: Адилбиш овогтой Мөнхцэцэг нь 1980 оны 1-р сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд Улаанбаатар хотын 10 жилийн 5-р дунд сургуулийг төгсч 2005 онд Мандах бүртгэл дээд сургуулийг “Нягтлан бодогч” мэргэжлээр төгссөн. 2006 оноос “Дун- Эрдэнэ” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байна.

Манай компани нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд Дорнод амгийн Баяндун сумын нутаг дахь Өвөлжөөт, Гүн-өндөр, Баянголын уурхайд олборлолт хийж улсын төсөвт 300 гаруй сая төгрөгийн татварыг төлсөн байна. 2010 оноос үйл ажиллагаагаа өргөтгөж улсын төсвийн  хөрөнгөөр 1:200000-ны масштабын геологийн иж бүрэн зураг зохиох төслийн ажлыг гүйцэтгэн явуулж байна.