Нортерн Майнинг Монголиа ХХК

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

ТЗ-ийн дугаар: MV-021185
Нэр: Мэндэхийн чулуут гол
Төрөл: Ашиглалтын тусгай зөвшөөрөл
Статус: Хүчин төгөлдөр
Талбай /га/: 525.59

СОЛБИЦОЛ:

##УртрагӨргөрөг
1 1 115° 20' 22.4'' 48° 12' 51.95''
1 2 115° 20' 22.4'' 48° 12' 10.36''
1 3 115° 19' 50.34'' 48° 12' 10.36''
1 4 115° 19' 50.34'' 48° 12' 2''
1 5 115° 17' 12.39'' 48° 12' 1.99''
1 6 115° 17' 12.39'' 48° 12' 26.99''
1 7 115° 17' 42.41'' 48° 12' 26.99''
1 8 115° 17' 42.41'' 48° 12' 51.95''
1 9 115° 18' 50'' 48° 12' 51.95''
1 10 115° 18' 50'' 48° 12' 42.6''
1 11 115° 19' 14.5'' 48° 12' 42.6''
1 12 115° 19' 14.5'' 48° 12' 51.95''

Дорнод аймаг, Баянтүмэн сумын Мэндэхийн чулуут гол нэртэй газарт орших 525.59 га талбайд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг анх 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын зөвшөөрлөөр Металл Опт ХХК-д олгосон байдаг. Улмаар Металл Опт ХХК нь Монгол улсын холбогдох хууль, журамд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг Нортерн майнинг монголиа ХХК-д худалдаж, түүний эзэмшилд шилжүүлсэн ба энэ нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны 367 тоот шийдвэрээр баталгаажсан.

 БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай компани.

2018 онд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө

  • Өмнөх жилүүдэд гүйцэтгэсэн хайгуулын ажлын хүрээнд уулын ажил хийж гүйцэтгэх бөгөөд кварц-хайлуур жоншны исэлдлийн бүсийг нэвтлэн үндсэн биетээс технологийн дээжлэлт хийхээр төлөвлөж байна. Манай талбайд орших хайлуур жоншны агуулга нь 53-56%-ийн агуулгатай байгаа нь өнөөгийн зах зээлийн орчны хэрэглэгчийн шаардлага хангахгүй байгаа бөгөөд түүнд нийцүүлэх, эдийн засгийн үнэлгээг өсгөх зорилгоор технологийн туршилтын дээж авч байгаа. Ажлыг 1.2 м.куб багтаамжтай шанага бүхий Хьюндай маркийн экскаватор ашиглан гүйцэтгэх бөгөөд хучаас хурдас, өгөршсөн жоншийг тээвэрлэж зайлуулах зорилгоор 25 тонн даацтай Хово маркийн өөрөө буулгагч машин ашиглана. Энэхүү ажилд нийт 4,5 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
  • Гадаргуугийн судалгаа, цэглэн дээжлэлтийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэхүү ажлын явцад тоос шороо үүсэхгүй бөгөөд агаарын бохирдол үүсэхгүй. Харин ажлын явцад ашиглах авто тээврийн хэрэгслээс гарч буй шатсан хийн агаарын бохирдлыг багасгах үүднээс бүрэн бүтэн ажиллагаатай автомашин хэрэглэж, техникийн үзлэгт тогтмол хийж, тээврийн хэрэгсэл ба дизелийн төхөөрөмжийн ээлжийн засвар үйлчилгээг явуулах болно.

2018 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөний гол зорилт.

  • Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших /19689Х/ тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи хайгуулын ажил явуулахдаа байгаль орчныг хамгаалах, түүний унаган төрхийг алдагдуулахгүй байх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг дагаж мөрдөх ба түүний дотор Газрын хэвлийн тухай, Усны тухай, Ашигт малтмалын тухай хуулиудыг чанд мөрдөж түүний заалтуудыг биелүүлж ажиллах.
  • Хээрийн судалгааны ажил эхлэхийн өмнө ажиллагсадад байгаль орчныг хамгаалах талаар холбогдох хууль дүрмийг таниулж, заавар зөвлөлгөө өгөх.
  • Судалгаа явуулах талбайг сум, орон нутгийн засаг захиргааны байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авсаны дараа хээрийн ажлаа эхлүүлэх.
  • Хээрийн ажлын явцад шаардлагагүйгээр элдэв зам гаргах, хөрс ургамлын бүрхэвчийг гэмтээх, булаг усыг бохирдуулах зэрэг байгалийн унаган төрхийг дордуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг эрмэлзэж ажиллах.
  • Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
  • Анги, отрядын байрлах газарт бие засах газар ба машины зогсоол, шатахуун түгээх цэг зэргийг байгуулан, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүй, хог хаягдал бензин тосоор бохирдуулахгүй байлгах арга хэмжээ авах.
  • Нутгийн ард түмний зан үйл, уламжлалт ёс заншил, сүсэг бишрэлд хүндэтгэлтэй хандаж, орон нутгийн дурсгалт зүйлс, овоо тахилгыг хайрлан хамгаалж байх.

Хайгуулын ажлын үр дүнд үүсэх байгаль орчны сөрөг нөлөөллийг нөхөн сэргээх, байгаль орчныг хамгаалахад зориулж нийт 500 000 төгрөгийг төсөвлөсөн боловч хайгуулын ажлын явцад ажлын хэмжээ нэмэгдэх магадлалтай хэмээн үзэж нийт 3 000 000 төгрөгийг төсөвлөсөн болно. Монгол улсын Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Металл Опт ХХК нөхөн сэргээлтэнд шаардагдах хөрөнгийн 50%-тай /1 500 000 төгрөг/ тэнцэх барьцааг сум орон нутгийн тусгай дансанд төвлөрүүлнэ.

БОМенежментийн төлөвлөгөө батлуулсан он сар: 2018 оны 4 дүгээр сарын 11
Хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулсан он сар: 2018 оны 4 дүгээр сарын 11 

Өнөөдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтруу шилжүүлэхээр баримт материал бүрдүүлэн АМГТГазарт өгөөд байгаа.