Ахмад настны тухай хууль, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Ахмадын ачлал” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2018 оны А/55 дугаар захирамжийн дагуу ахмад настны нийгмийн халамж хамгааллыг сайжруулах, тэдний оролцоог дэмжих, санал санаачлагыг бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор сар бүрийн 21-ний өдөр зохион байгуулдаг “Ахмадаа сонсох өдөр”-ийн 9 дэх удаагийн арга хэмжээний хүрээнд Уул уурхай, барилга, хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, нийтийн аж ахуй, зам тээвэр, харилцаа холбооны салбарт ажиллаж байсан ахмадуудыг хүлээн авч, тэдний зөвлөгөө, санал хүсэлтийг сонслоо.
Тус уулзалтанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Мөнхгэрэл, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Дамдинбазар, Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн Дорнод салбарын дарга Д.Дарийм, Дорнод бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит хувьцаат компанийн Нэг цэгийн үйлчилгээний төвийн дарга Б.Одбаяр, Хэрлэн сумын Ахмадын холбооны дарга Ч.Соль, холбогдох хэлтэс, агентлагийн мэргэжилтнүүд оролцов.
Тус уулзалтад оролцсон ахмад багш нарын зүгээс дараахь санал санаачлагыг дэвшүүлж, бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байв. Уулзалтын үеэр хэлсэн саналуудаас тоймловол:
Аймгийн Засаг даргын зүгээс уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гарсан санал зөвлөмжүүдийг үйл ажиллагаандаа тусган ажиллах, нэн тэргүүнд тулгамдаж байгаа зарим асуудлуудыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа дуулгаж, ажлын арвин туршлага дээрээ тулгуурлаж, үнэтэй санал зөвлөмж өгсөнд нь талархал илэрхийлээд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Уул уурхай, дэд бүтцийн салбарын ахмадуудаа сонсов | |
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook |