Хариуцлагатай уул уурхай хоёр дахь шатны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2018/06/28
Хариуцлагатай уул уурхай хоёр дахь шатны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй “Орон нутгийн хамтран ажиллах гэрээ” байгуулах талаар Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хуулиудад тусгайлан тусгасан байдаг.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хамтран ажиллах гэрээний төслийг Засаг даргын дэргэдэх мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд гэрээний төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд иргэдэд таниулах, санал авах нь зүйтэй гэж үзэн 8 шатны хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болж, өнөөдөр 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдөр хоёр дахь хэлэлцүүлэг Чойбалсан хотод зохион байгуулагдлаа.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт аймгийн Засаг  дарга М.Бадамсүрэн, Уул уурхай, төсөл хөтөлбөр хариуцсан Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн удирдлагууд болон агентлаг, хэлтсийн удирдлагууд, уул уурхайн талбай байршиж байгаа сум, багийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, иргэдийн Нийтийн Хурлын дарга нар оролцлоо. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн уул уурхайн салбарт орон нутгаас баримталж буй бодлогын талаар оролцогчдод мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлэгт Байгаль орчин аялал, жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагууд чиглэл чиглэлээр арга зүйн зөвлөмж өглөө. “Гэрээний төслийн эрх зүйн үндэслэл” мэдээллийг “Легал Про” хуулийн нөхөрлөлийн ахлах хуульч н.Батмөнх танилцуулга мэдээлэл хийж гэрээний төсөлтэй холбоотойгоор оролцогчдоос асуулт, хариулт, санал хүсэлтийг авсан юм. Үүний дараагаар аймгийн ЗДТГ-ын, ТЗУХ-ийн дарга Б.Алтансүх, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга О.Байгалмаа, Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн орлого, түүний хуваарилалт, анхаарах асуудлаар Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Саранчимэг, аймгийн цагдаагийн газраас мэдээллүүдийг оролцогчдод өглөө.

Хариуцлагатай уул уурхай хоёр дахь шатны хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа  
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх