Хариуцлагатай уул уурхай хэлэлцүүлгийн эхний шат амжилттай зохион байгуулагдлаа

2018/06/27
Хариуцлагатай уул уурхай хэлэлцүүлгийн эхний шат амжилттай зохион байгуулагдлаа

Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй “Орон нутгийн хамтран ажиллах гэрээ” байгуулах талаар Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хуулиудад тусгайчилан тусгасан байдаг.

Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хамтран ажиллах гэрээний төслийг Засаг даргын дэргэдэх мэргэжлийн байгууллагатай хамтран боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд гэрээний төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцээд иргэдэд таниулах, санал авах нь зүйтэй гэж үзэн 8 шатны хэлэлцүүлэгийг зохион байгуулахаар болоод байгаа юм.

Өнөөдөр 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдөр эхний хэлэлцүүлэг зохион байгуулагдаж Төрийн бус байгууллагуудын төлөөлөлүүдийг оролцуулан санал авах ажил эхэллээ. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг  дарга М.Бадамсүрэн, Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын, ХОХБТХ-ийн дарга Д.Мянганбаяр болон Мэргэжлийн байгууллагууд, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “Гэрээний төслийн эрх зүйн үндэслэл”-ийн талаар “Легал Про” хуулийн нөхөрлөлийн ахлах хуульч н.Батмөнх танилцуулга хийж мэдээлэл өглөө. Үүний дараагаар гэрээний төсөлтэй холбоотой асуулт, хариулт, санал хүсэлтийг авсан юм.

Маргааш буюу 06 дугаар сарын 28-нд уул уурхайн талбай байршиж байгаа тухайн сум, багийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,иргэдийн Нийтийн Хурлын дарга нарын хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм.

  

Хариуцлагатай уул уурхай хэлэлцүүлгийн эхний шат амжилттай зохион байгуулагдлаа  
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх