"Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь" сэдэвт бүсийн зөвлөгөөн болж байна

2016/11/11
"Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь" сэдэвт бүсийн зөвлөгөөн болж байна

“Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь” сэдэвт бүсийн зөвлөгөөн болж байна Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс “Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь” сэдэвт бүсийн зөвлөгөөнийг төвийн бүс, баруун бүс, зүүн болон говийн бүсэд энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Зүүн болон говийн бүсийн зөвлөгөөн 16-17-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод явагдаж байна. Зөвлөгөөнд Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүс оролцож байна.  Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Энх-Отгон, БОАЖГ-ын мэргэжилтнүүд, Баянтүмэн, Баяндун сумдын төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөний нээлтэд ШХА-ийн ТБУТ-ийн захирал Пейшинс Синго төслийн хүрсэн үр дүн, ач холбогдлын талаар танилцууллаа.

Мөн Бичил уурхайн эрх зүйн орчин, төрийн бодлого, бичил уурхайн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, цаашид авах хэмжээний талаар илтгэл тавилаа. Зөвлөгөөнийг зохион байгуулснаар Бичил уурхайг хууль, эрх зүйн хүрээнд зохион байгуулалтад оруулж, албажуулах ач холбогдлыг таниулах, эдийн засгийн ач холбогдлын талаар оролцогчид мэдээлэлтэй болох, сайн туршлагатай танилцах, орон нутгаас бичил уурхайн салбарт баримтлах бодлогыг тодорхойлох зэрэг үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Мөн хүний эрх жендэр, байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлуудыг хэрхэн эдийн засгийн ач холбогдолтой холбох, бичил уурхайгаас олборлосон эрдэс баялгийн борлуулалтын сүлжээг албажуулах талаар нэгдсэн ойлголтод хүрэх, бичил уурхайгаас олсон орлогоор өөр бизнес эхлүүлэх боломж, туршлагаас хуваалцан хэрэгжүүлэх, эдийн засгийн хувьд үр ашигтай, нийгэм, байгаль орчны хувьд хариуцлагатай бичил уурхайг төлөвшүүлэх зорилгыг тодорхойлох зэрэг ач холбогдолтой ажээ. Зөвлөгөөн 2 хоног үргэлжилнэ.

"Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь" сэдэвт бүсийн зөвлөгөөн болж байна  
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх