Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн Дорнод аймагт ажиллалаа

2016/11/15

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар орон нутагт уул уурхайн салбарт хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцож цаашид хамтран ажиллахаар боллоо.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд өнөөдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “ДБЭХС ТӨХК”, “Адуунчулуун ХК” уурхайн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас  цаашдаа бүсчилсэн байдлаар болон ашигт малтмалын салбарын төрлүүдээр зөвлөгөөнүүдийг зохион байгуулна, тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг урьж оролцуулан тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх тал дээр хамтран ажиллана гэлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн Дорнод аймагт ажиллалаа  
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх