Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрөүл “Адуунчулуун” ХК-тай танилцлаа

2018/04/24
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Дэвид Спрөүл “Адуунчулуун” ХК-тай танилцлаа

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Дэвид Спрөүл тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Дорнод аймагт ажлын айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр хөтөлбөрийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Монгол улсын ууган уурхайнуудын нэг “Адуунчулуун” ХК-д зочиллоо. Адуунчулуун ХК-нт гүйцэтгэх захирал Ш.Баясгалан байгууллагынхаа инженерүүдийн хамт хүлээн авч уулзаж, уурхайн үйл ажиллагааны талаар танилцуулж санал бодлоо солилцлоо.  Адуунчулууны нүүрсний уурхай анх 1955 онд ахуйн хэрэглээний зориулалтаар бага хэмжээгээр олборлолтын ажил эхлүүлж 1955-1966 онд далд аргаар 2,0-11,0 мян.тн нүүрс олборлож байгаад, 1962 оноос эхлэн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлж, 1962-1977  онуудад жилийн хүчин чадал 200 мян.тноор олборлолт явуулж, 1979 оноос эхлэн жилдээ 1 сая.м3 хөрс хуулж, жилийн хүчин чадал 600 мян.тн/жил болж өсөн нэмэгдэн манай улсын томоохон үйлдвэр болон өргөжин, 1988 онд хамгийн их буюу 612,9 мянган тн нүүрс олборложээ. Өнөөгийн байдлаар тус уурхай 150 гаруй ажиллагсадтай ажиллаж байна. Уурхай ахуйн зориулалттай нүүрсээ хэрэглэгчдэд болон Дорнод бүсийн эрчим хүчний системд борлуулдаг байна.

   

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрөүл “Адуунчулуун” ХК-тай танилцлаа  
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хэлэлцүүлэг

Бүх сэдвүүдийг үзэх