Эрдэс баялгийн салбарын “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т урьж байна

2018/04/07

Орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулах Эрдэс баялгийн салбарын “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Дорнод Политехник коллежид болно.

Өдөрлөгөөр Дорнод аймагт уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд 2018 онд худалдан авах бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ ил тод танилцуулна.

Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд Та бүхнийг “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т хүрэлцэн ирж, хамтран ажиллах талаар санал солилцохыг урьж байна.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Эрдэс баялгийн салбарын “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-т урьж байна  
Эрдэс баялаг, уул уурхайн салбар – Дорнод аймаг Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх